Эрх чөлөөний парад маргааш болно!!
“Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” залуус хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийн зарчмыг олон нийтэд чөлөөт хэлбэрээр сурталчилан таниулж, үзэл бодлоо чөлөөтөй, бүтээлчээр илэрхийлэхийг уриалан “Эрх чөлөөний парад”-г 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн парад нь 2009.09.12-нд Эрх чөлөөний талбай буюу бидний мэддэгээр Тэнгис бас Окта-гийн өмнөх талбайд 14:00-19:00 цагийн хооронд болно.

Энэ жилийн Парадын онцлох зүйл нь “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүхий л хэлбэрийг устгах тухай НҮБ-ийн конвенц”-ийн 30 жилийн ойг тохиолдуулан энэхүү конвенцийг олон нийтэд сурталчилах юм байна.

"Эрх чөлөөний парад маргааш болно!!" цааш унших »
Twitter анх хэрэглэж байгаа хүмүүстээ санал болгох нь..
  Twitter- г анх хэрэглэж байгаа хүмүүст хандаад нэг аятайхан зөвлөгөө байна. Бид өөрийн Tweet-ийг бичихийн тулд заавал www.twitter.com руу ороод байх хэрэггүйгээр шууд интернет хөтөчийнхөө баруун доод буланд нэмэлт суулгац суулгаал болоо юм байна. Хэдэн хоног хэрэглэж үзлээ их аятайхан юм байна. Хамгийн гол нь та Mozilla ашигладаг байх юм байна. Ингээд яаж суулгах болоод хэрхэн ашиглах талаар нэгэн видео орууллаа. Амжилт хүсье!!
"Twitter анх хэрэглэж байгаа хүмүүстээ санал болгох нь.." цааш унших »
Twitter гэж юу вэ?
Twitter гэдэг нь КтМС-ийн шувууд бидэн шиг жиргэлддэг сайт байдаг юм :P JOKE

За тэгэхээр Twitter гэдэг нь 140 тэмдэгтэд багтаан блог хөтлөдөг Микроблоггерийн сайт юм. Ө.х. "What are U doing?" гэсэн асуултанд та 140 тэмдэгтэд багтаан хариулна. Хүн бүрт Following болон Followers гэсэн хүмүүс байх ба Following байгаа бүх хүний бичлэгүүд танд харагдана, харин Followers-л багтсанхүн бүхэнд таны бичлэгүүд харагдана. Тэгэхээр та Following хийсэн бүх хүнийхээ хаана юу хийж байгааг нь мэдэж болох нь ээ. Та хэн нэгэнд зориулж юм бичих гэж байгаа бол
@username чи хаана, юу хийж явна?
"Twitter гэж юу вэ?" цааш унших »
(Нийт: 25)